ӨМГӨӨЛЛИЙН САЛБАРЫН ӨНГӨ, ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛСОН ХӨГЖИНГҮЙ ОРНЫ ЖИШИГТ НИЙЦСЭН НАЙДВАРТАЙ, ТЭРГҮҮН ТУРШЛАГАТАЙ, ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН.
НИЙСЛЭЛ АДВОКЭЙТС ХУУЛИЙН ФИРМ
Иргэн та
Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргийн шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.
Хууль хяналтын байгууллага түүний эрх бүхий албан тушаалтан
Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.
Нийслэл Адвокэйтс хуулийн фирмийн үйлчилгээ
”Хуульч бид бол хувиа бодсон үхээнц биш, харин уужуухан бодолтой, тэвчээртэй, юмны учрыг эргэцүүлж, зарчмаа барьдаг, харахад хатуу дүртэй ч ханилахад бусдын төлөө уясч байдаг хүмүүс билээ.
Б. Чимид