Skip to main content

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2021”

By 05/25/2021Мэдээ

ЦАГААН СОНГОЛТ БА САНАЛ ХУРААЛТЫН ДҮН

2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нар үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх нь нээгдэх бөгөөд ⏳санал авах өдөр хүртэл буюу 16 хоног үргэлжлэх юм. ✅МУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр үе шаттай явагдана. Анхан шатны сонгуульд сонгогчид өөрийн дэмжиж буй нэр дэвшигчид саналаа өгч Ерөнхийлөгчийг сонгох бол хоёр дахь шатанд сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Монгол Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргана. 🗒Харин сонгогч анхан шатны сонгуульд саналаа өгөхдөө нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй (цагаан сонголт гэх) бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн, санал өгсөн сонгогчийн тоонд оруулан тоолох хэдий ч саналын хуудсыг хүчинтэйд тооцох хуулийн зохицуулалттай.

‼️Ийнхүү цагаан сонголт хийсэн тохиолдолд нэр дэвшигч нарын хэн нь ч олонхын санал авахгүй байх нөхцөл байдал үүсэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна. Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулах үндэслэл болдог байна.
Анхан шатны сонгууль болон хоёр дахь санал хураалт явагдсаны дараа дахин сонгууль явагдах бөгөөд энэ тохиолдолд өмнөх санал хураалтууд хүчингүй болно.

Хоёр дахь санал хураалт болон дахин сонгууль явуулах нь сонгуулийн үйл ажиллагаа сунжрах, цаг хугацаа алдах болон их хэмжээний үргүй зардал гаргаж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлийг үүсгэдэг.

Иргэд, сонгогчид цагаан сонголт хийхийг “нэр дэвшигчийг солих боломж” хэмээн ойлгодог хэдий ч анхан шатны сонгуульд “хэнийг ч дэмжээгүй” нь нэр дэвшигчийг солих үндэслэл болохгүй юм. Хуульд зааснаар сонгуульд оролцох эрх бүхий нам, эвсэл дотроосоо ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах зохицуулалттай. Мөн хоёр эсхүл гурван нэр дэвшигчийг сонгох сонголт хийх тохиолдолд саналын хуудас хүчингүй болж дээрхтэй ижил үр дагаварт хүргэнэ.

Иймд цагаан сонголт нь санал хураалтын дүнд нөлөөлж болох хэдий ч олон сөрөг үр дагавар үүсгэж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй юм.

Сонгогч таны сонголт мэргэн байг !

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.