Skip to main content

Иргэн

Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн

Өмгөөлөл

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогчийн өмгөөлөгчөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд/
  • Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /гэрээний үүргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн, өв залгамжлах эрхийн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн, иргэн хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх зэрэг бүхий л хэрэг маргаанд/
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /гааль, татвар, банк санхүү, даатгал, газар, уул уурхай, тусгай зөвшөөрөл зэрэг бүхий  л хэрэг маргаанд/
  • Зөрчлийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /Зөрчлийн тухай хуулиар хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн танд мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нар хууль зүйн зөвлөгөө өгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцоно/
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ

  • Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх
  • Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх
  • Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар
  • Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ
  • Арбитрын ажиллагаа явуулах хэл
  • Нээлттэй, хаалттай арбитрын хуралдааны хэлбэр
  • Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэргээр арбитрын урьдчилсан хуралдаан болон үндсэн хуралдаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх

Төлөөлөл

Танд хэрэгцээт төлөөллийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд дараах чиглэлүүдээр үзүүлэн ажиллаж байна.

  • Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд /шүүхийн өмнөх шатанд/ үйлчлүүлэгчийг төлөөлөх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч болон төлбөр төлөгчийг төлөөлөх
  • Яам, тамгын газар, засгийн хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг зэрэг төрийн захиргааны байгууллага болон Нийслэлийн засаг захиргааны байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах
  • Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны баримт бичгийн бүрдэл хангах, эрх бүхий байгууллагад төлөөлөх
  • Иргэн, Захиргаа болон Арбитрын хэрэгт нэхэмжлэгч,  хариуцагч, гуравдагч этгээдийг төлөөлөх
  • Үндсэн хуулийн цэцийн маргаанд мэдээлэл, гомдол гаргагчийг төлөөлөх

Хууль зүйн зөвлөгөө

  • Амаар
  • Бичгээр

Хууль зүйн дүгнэлт гаргах

Та өөрт тулгамдсан эрх зүйн асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зардал хэмнэх, эрсдэлийг бууруулах, оновчтой шийдвэр гаргахад туслах ач холбогдолтой.

Гэрээ, баримт бичгийн төсөл боловсруулах

Хүн хуулийн этгээдэд хандсан албан бичгийн төсөл болон иргэний эрх, үүргийг бий болгож, өөрчилж, дуусгавар болгоход чиглэгдсэн, хоёр ба түүнээс дээш этгээдийн хооронд хийсэн тохиролцоо бүхий гэрээний төсөл боловсруулах