Skip to main content

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ

Эрүүгийн хэргийн чиглэлээр мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлын эх бэлтгэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах, мөрдөгч, прокурор, шүүгч зэрэг албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргахаас бүрдэнэ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн, эд хөрөнгөнд нь хохирол учирсан бол түүнийг сэргээлгэх, нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхээс гадна дор дурдсан гэмт хэргийг үйлдсэн хуулийн этгээдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүгийн хэрэгт мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ
/ХУВЬ ХҮН-д/

  1. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
  2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 
  3. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 
  4. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 
  5. Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 
  6. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 
  7. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 
  8. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 
  9. Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 
  10. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 
  11. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 
  12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 
  13. Авилгын эсрэг гэмт хэрэг 
  14. Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 
  15. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
  16. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 
  17. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 
  18. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 
  19. Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг
  20. Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хэрэгт мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ
/ХУУЛИЙН ЭТГЭЭД-д/

  1. Татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, хууль бусаар дампууруулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэх мэт эдийн засгийн эсрэг гэмт хэргүүд
  2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх гэх мэт олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
  3. Хахууль өгөх, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах гэх мэт авилгын эсрэг гэмт хэрэг
  4. Байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар мод бэлтгэх гэх мэт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
  5. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэх мэт соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
  6. Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэх мэт хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг Террорист үйлдэл хийх, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ

Захиргааны хэрэг, маргааны чиглэлээр мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ