Skip to main content

Танилцуулга

Манай хуулийн фирм нь олон жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн, эрх зүйн онолын болон практик хэрэглээ сайтай, дадлага туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн.

Манай хуулийн фирм нь үүсгэн байгуулагдсанаас хойш:

  1. Монгол Улсын иргэн
  2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн
  3. Монгол Улсын хуулийн этгээд /бүх төрлийн аж ахуй нэгж байгууллага, албан газар/
  4. Гадаадын хуулийн этгээд /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллага, холбоо, нийгэмлэг, олон улсын байгууллага, элчин сайдын яам/,
  5. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудад итгэлтэй, найдвартай, хариуцлагатай байж мэргэжлийн ёс зүйг чанд сахин, хувь хүн, хуулийн этгээдийн нууцыг задруулахгүй байх, үйлчлүүлэгчийн нэр хүнд, ашиг сонирхлыг дээдлэх зарчмуудыг баримтлан өмгөөлөл, хууль зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байна.

Алсын хараа

Бид өмгөөллийн салбарын өнгө, төрхийг тодорхойлсон хөгжингүй орны жишигт нийцсэн найдвартай, тэргүүн туршлагатай, чадварлаг үйлчилгээ бүхий орчин үеийн шилдэг хуулийн фирм байна.

Эрхэм зорилго

  • Хүн, хуулийн этгээдийн үнэт зүйл болох эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчим,
  • Үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмуудыг чандлан сахиж

Монгол улсын хууль, эрх зүйн хөгжил, тэр дундаа өмгөөллийн үйлчилгээний салбарт бусад хуулийн нөхөрлөлүүдийг манлайлан оролцож, дэлхийн жишигт нийцсэн чанартай, итгэлтэй, хариуцлагатай үйлчилгээг бий болгоход оршино.

Үнэт зүйлс

Гурван чанад 

  • Мэргэшсэн, итгэлтэй, найдвартай, хариуцлагатай байхыг чандлан сахих
  • Шударга байж  хууль, ёс зүйг хатуу баримтлан, зарчимч байхыг чандлан сахих
  • Хараат бус байж хувь хүн, хуулийн этгээдийн нууцыг чандлан сахих

Гурван дээд

  • Эрх зүйч мэргэжлийн эрхэм чанарт үнэнч байж үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
  • Өмгөөлөгчийн чиг үүрэгтээ үнэнч байж үйлчлүүлэгчийн нэр хүнд, бизнесийн нэр хүндийг дээдлэх
  • Хуульчийн тангарагтаа үнэнч байж хүний эрхэм чанар, эрх эрх чөлөөг хүндлэн дээдлэх